Филиппинд 6,8 магнитуттай газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Филиппинд 6,8 магнитуттай газар хөдлөв

Филиппинд 6,8 магнитуттай газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн албанаас (U.S. Geological Survey) мэдээлсэн байна.

Даваа гаригт  орон нутгийн цагаар 11,49-д бүртгэгдсэн уг газар хөдлөлтийн төв нь Негрос арлын (Negros) Думагете (Dumaguete)  хотоос хойд зүгт 72 км-ийн зайд байжээ.

Газар хөдлөлтийн дараа цунамийн түгшүүр зарлаагүй ба эрх баригчдын мэдээлснээр наад зах нь нэг хүн амиа алдаад байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж