Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн
нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар
солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Нутгийн
зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур,
Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав
газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд
хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. . Салхи хойноос секундэд 6-11метр,
17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт : 26 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байна. Даралт өдөртөө өснө.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn