
Гишүүн Ц.Даваасүрэн: -Би бүлгийн хуралд суугаагүй. МАН-аас гарах тухай яриагүй.
Гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Бүлгийн хурал дээр гишүүдээс МАН-аас гарах тухай асуудал гараагүй.
Гишүүн Д.Балдан-Очир: -Намаас гарах тухай бид яриагүй. Яагаад тийм яриа тарсныг мэдэхгүй.
Гишүүн Р.Раш: -Огт тийм асуудал хөндөгдөөгүй. Цуурхал гарсан байна гэв.
Эрхэм гишүүд ийн хэлээд, үдээс хойш бүлгийн хурлаар гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн гэлээ. Ямар боловч Төрийн ордонд үдээс хойш тарсан дуулиан ийнхүү мухардлаа.
Д.ОЮУН