Өнгөрөгч нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06 цаг 43 минутад Аврах гал унтраах 14-р ангид Хан-Уул дүүргийн 5-р хороонд байрлах “Яармаг” худалдаа үйлчилгээний төв шатлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу ахлах дэслэгч О.Баянмөнх захирагчтай 1-р салааны бие бүрэлдэхүүн гал гарсан обьектод шуурхай очиж, гал түймрийн голомтыг зөв илрүүлэн, хоёр цаг гаруйн хугацаанд ажиллан, тус худалдааны төвд ямар нэгэн эд хөрөнгийн хохиролгүйгээр түймрийн тархалтыг бүрэн зогсоож чадсан юм.
Ийн дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдсон гамшиг ослын голомтод аврах ажиллагаа явуулах, гал түймрийг унтраах ажилд ард олныхоо төлөө зүрх сэтгэлээсэээ амь насаа үл хайрлан зүтгэсэн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албаны таван албан хаагчийн хөдөлмөрийг үнэлж, дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”, гурван алба хаагчийг “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнасныг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, орлогч дарга М.Орхонбаяр нар өнөөдөр гардуулсан байна.