Онцгой байдлийн ерөнхий газрынхан гадаа цочир хүйтэрч байгаагийн улмаас гал түймрийн дуудлага ихсэх болсныг анхааруулж байна. Он гарсаар улсын хэмжээнд 328 удаагийн объектын гал түймэр гарч, 830.4 сая төгрөгийн хохирол учирчээ. Хамгийн харамсалтай нь, арваад хүн ахуйн гал түймэрт амиа алдсан бол дөрвөн хүн түлэгдэж гэмтэн, 180 айлын гэр, орон сууц шатаж, хохирол амссан байна. Тиймээс ард иргэдийг пийшингийн галалгаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээнийхээ аюулгүй байдлыг шалгаж, үнс нурмаа ил задгай асгахгүй байхыг, мөн бага насны хүүхдээ харах хүнгүй цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна.
Э.Саруул