Спрайт супер лигийн 2011-2012 оны улиралд эрэгтэй 14 баг, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний тойргийн байдлаас харахад бүх багууд жигд бүрэлдэхүүнтэй, эн тэнцүү тоглож байгаа нь Спрайт лигийг сонирхолтой, үзүүштэй болгож байгаа юм. Мөн Спрайт супер лиг зөвхөн Улаанбаатар хотын залуусын оролцдог тэмцээн бус хөдөө орон нутгийн сагсан бөмбөг сонирхогч залуусыг хүсэн хүлээдэг, зорин ирж оролцдог тэмцээн болж байна. Өөрөөр хэлбэл, Спрайт лиг Монгол орон даяар тэлэх ажлын эхлэл тавигдаж байна гэж хэлж болно. Тухайлбал, Дархан-Уул аймгийн “Дархан” баг, Дорноговь аймгийн “Золбоо” эмэгтэйчүүдийн багийг дурьдаж болох юм.
Спрайт супер лигийн аварга баг сая төгрөг, аваргын бөгж, малгай, цамц, алтан медаль, өргөмжлөл хүртэх ба Спрайт супер лигийг төлөөлөн АНУ-д амьдардаг Бүх монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Лигийн дэд аваргаар шалгарвал гурван сая төгрөг, мөнгөн медаль, өргөмжлөл хүртэнэ. Спрайт супер лигийн тоглолтууд долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд олон улсын стандартад нийцсэн Буянт Ухаа спорт зааланд явагдаж байна.
Зургийг ЭНД дарж үзнэ үү