Бүлэг хоёр асуудлыг шийджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Бүлэг хоёр асуудлыг шийджээ

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б”  танхимд эхэлсэн бөгөөд 14 цагт үдээс өмнөх хуралдааны талаар мэдээлэл өглөө. Хуралдаанаар долоон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн боловч эхний хоёр асуудлыг л хэлэлцэж амжсан аж.
Бүлгээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д оруулан хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж