Хуурамч нүүрний хувьсал

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Хуурамч нүүрний хувьсал

Багийг бид хөгжилтэй үзвэр, багт наадам, театр, хүүхдийн баяруудын хэрэгсэл төдийхнөөр ойлгоод сурчихсан байх юм. Үүндээ ч итгэдэг. Гэтэл өнгөрсөн түүхийн он цагт тэр “хуурамч нүүр” их л чухалд тооцогдон дэлхийн олон ард түмний шашны зан үйлд гол үүрэг гүйцэтгэж иржээ.

Мэргэжилтнүүд бол багийн балар эрт үеэс бүтээн анчин хүн түүнийг өмсөөд ан гөрөөндөө танигдалгүйгээр ойртох арга хэрэгслээ болгож байсан гэх. Тийм байсныг үгүйсгэх аргагүй. Саяхан болтол Калифорнийн индианчууд бугын арьс нөмөрч, толгойдоо модон эвэр зүүгээд хамартаа өд хатган анд гардаг байсан аж. Түүгээрээ амьтны харцыг төөрөгдүүлэхээс гадна, үнэрээ дарж авдаг байж. Манай тарвагачид одоо ч бас тэгэж тэр гэнэн амьтдыг хуурдаг биз дээ.

Анчид  ангаас буцаж ирээд бас л тэр гоёлтойгоо бүжиглэж, ангийн тэнгэрээ тахидаг байсан гэнэ. Францын “Ах дүү гуравын агуй”-д байгаа 15 мянган жилийн настай хадны сүг зураг үүний том гэрч болдог. Зураг дээр нэг нүцгэн эр эвэртэй, урт сахалтай ардаа уясан сүүлтэйгээр дүрслэгджээ. Аягүй бол тэр ан олз гуйх омгийн шүтээн ариун бугыг дүрсэлсэн  ч байж болох талтай. Хожим сүнс онгоноо дуудах тийм ёслол бөө ба лам нарын ажил амьдрал нь болоод манай үе хүртэл дамжин ирсэн бололтой юм. Бас улаан нүүрээ харуулаад онгод дуудах нь сонирхолгүй учир баг маг мэтийн элдэв гоёлоор шоугаа хийдэг байсан байх л даа. Нэг ёсондоо сайн продюссер шоуменүүд байсан юм биш үү тэд нар?
Багтай байх нь бөө удган нарт өөр ертөнцөд залран хүний хууль дүрэм, хэв ёсноос гарах зам байсаар иржээ. Тэд заримдаа багаа дараалан сольж, янз бүрийн савдагийг дүрслэн жүжиг тавьдаг байлаа. Ингээд театр үүсссэн байхыг бас үгүйсгэх аргагүй юм.

Савдагийн баггүйгээр Австрийн тосгонуудад улаан өндөгний баяр хийгдэхгүй       

Багийн дараагийн хөгжилд нь эрчүүдийн нууц нийгэмлэгийнхэн баг өмсөн уламжлал ёс алдагсадыг цээрлүүлдэг байв. Тэдний баг амьтан эсвэл савдаг онгоныг дүрслэнэ.

Баруун  Африкийн “барсын” гэх нийгэмлэгийнхэн барсан хэвнэг өмсөхөөс гадна барсын савар зүүн тахилын хүнээ уран тарчлаадаг байлаа.  Тэд нүүрээ багаар хаах нь шийтгэлд орсон хүмүүс, тэдний хамаатан саднаас өөрийгөө нуун танигдахгүй байх зорилготой байж. Дундад зууны цааз гүйцэтгэгч нар ч багтай байлаа. Саяхан болтол Африкийн орнуудын татварын байцаагчид баг зүүн албаа гүйцэтгэж байв. Тэд танигдахгүй байхаас гадна олны хүндэтгэлийг хүлээхийн тулд баг зүүдэг байжээ. Мөн багаар зэрэг дэвийг илэрхийлж байлаа. Жишээлбэл, Камеруны Бамум гэх вант улсын султан  барсын баг өмсдөг. Ордны эрхтэн дархтанууд зааны багтай бол харуул манаа нь бухын баг өмснө.

Шог тоглолт болгон эрчүүд эмэгтэйчүүдийн баг өмсөх ёс ч бий. Мали улсын бамбар омгийн эрчүүд цэнхэр өнгөөр будсан уруулаа айлгүйтэн уруулаа жимийсэн үзэсгэлэнт бүсгүй Комине гэгчийн багийг өмсдөг. Харин Конгийн бакуба омогт өөрийн баг бүхий эмэгтэйчүүдийн нууц холбоо байжээ.Тэр багийг үр удмаа үргэлжлүүлэх, хүүхэд төрөхтэй холбоотой сэдвээр ашиглаж байлаа. Баг нь бүжиглэж буй эмэгтэйчүүдийн цорын ганц “хувцас” нь байсан аж.

Эдгээр шавар багтай папаусын бүжигчид үхдэлийг төлөөлөн  бүжиглэнэ

Хадан гэртээ очиход нь баг “зуучлагч нь” болж өргөн хэрэглэгдэж иржээ. Хамгийн тод жишээ нь Тутанхамон фараоны алтан баг юм. Залуу хааны төрхийг яг хуулбарласан урлагийн гайхалтай бүтээл. Ердийн баг бол нүд амыг нь онгорхой хийдэг. Харин оршуулгын баг нь талийгаачийн сүнсийг алдахгүн тулд тийм нүх сүв хийдэггүй гэнэ. Хиймэл нүүргүйгээр эрт дээр үед дайн тулаан хийж байсангүй. Аймшигтай баг өмсөж дайснаа айлгахаас гадна дайсагнасан сүнсээр тэд өөрсдийгөө хамгаална хэмээн тооцож байлаа. Дайны зарим багийг хүний арьс эсвэл зоригтой дайсныхаа нүүрний арьсаар хийдэг байв. Тийм багуудыг эртний кельтүүд болон Габон ба Шинэ Зеландын уугуул ирнэд зүүдэг байжээ. Мөн XVI зууны үеэр тийм багийг ацтекүүд тахил өргөх цуст ёслолдоо хэрэглэж байсан байна.
Хорлонтнуудаас нуугдах гэж баг өмсөхөөс гадна хиймэл үс, эвэр, малгайг ашиглах ёс бас бий. Баруун Африкийнхан аварга өвөг дээдсээ дууриан модон хөлөөр багтаа нэмэр болгоно. Меланезид зарим баг нь хэд хэдэн хүнийг нуухаар хийгдсэн байдаг байлаа. Папаусын омгийнхон дал модны утас ба өдөөр багаа хийдэг бөгөөд бүжиглэх үедээ тэр хэврэг эдээ хайрлан шонд өлгөдөг байна. Янз бүрийн нүүрний будаг нь нэг удаагийн хэрэглээний баг болдог байна. Тухайлбал Энэтхэгийн Катхакали театрын жүжигчид чанамал цагаан будааны зуурмаг түрхсээр байгаа зузаалж, нүүрнийхээ хөдөлгөөний алга болгоно. Жүжигчид энэ уламжлалыг эрт дээр цагаас энэтхэг бурхадыг дүрэмлэж байсан урлагаас өвлөн авчээ. Энд сануулахад ухныг дүрслэсэн сатируудын баг Грекийн театрт Дионис бурханы тахилгаас уламжлагдан иржээ. Трагедия буюу одоо бидний эмгэнэлт гэж хэлээд байгаа нь “ухнын дуулал” гэсэн утгатай гэнэ. Хожим багийн хөгжилтэй ба эмгэнэлтэй дүрслэлийг хачин маягаар тодруулж өгсөн нь арын суудлын үзэгчдээс гадна тэнгэрээс бурхад тэднийг харан ялгаж чадна гэсэн зорилготой байсан ажээ.
Японд эртний багууд нь нийтийн соёлын хэсэг болон тогтжээ. Жишээлбэл
энэ үнэгний багийг залуу неформалууд дуртайяа өмсдөг. Кагура театрын
энэ баатар шулмын бэлгэдэл болдог

Азийн орнуудын театрт баг ба нүүр будалт нь баатруудынхаа тухай үгээс илүүтэй зүйлийг хэлж өгнө. Японы Но театрт цагаан өнгө сайн санааг илэрхийлэх бол Хятадад ад шулам л цагаан багтай. Японы улаан багууд эр зоригийг,  хүрэн өнгө нь доод гаралтайг илэрхийлдэг. Грекийн багуудаас ялгаатай нь япон багт сэтгэлийн илэрхийллийг зөвхөн өнгийн аясаар гаргадаг ажээ. Шри-Ланкийн сингалчуудын баг нь нүдээ эргэлдүүлэн бүлтийлгэж. сэтгэлийн догдлолыг илэрхийлдэг. Төвдийн шашны цамд бол сайн муу ялгаагүй аймшигтай дүрсээр багууд нь хийгдсэн байдаг.

Тэгвэл Европын багийн хувиралын түүх нь шашны ёслолоос эхлээд Комедиа дель арте театрын Арлекин, Панталоне, Пьерогийн дүрийнх хүртэл хүртэл  маш дэлгэрэнгүй гаргасан байдаг. Тэд театрыг гудамжны багт наадамтай холбож өгчээ. Гудамжны багт наадамд янз бүрийн давхаргын нас хүйс харгалзалгүйгээр бүгд л өөрийн “би” гэдгээс татгалзан хөгжилдөх боломжийг баг л өгдөг.

Сардины арлын мамутуудын багт наадамд заавал арлын уугуул иргэдийн мавруудтай хийсэн тулааны үзүүлэх ёстой

Италийн хотуудад өнөөг хүртэл буруу номтны шүтлэг бишрэлийн үеэс уламжлагдан ирсэн өөрийн гэх багуудтай. Кастельнуово гэдэг нь хүн-буга, Ивреа нь үзэгчдэд жүрж шиддэг тээрэмчин – хааныг дүрсэлнэ. Сардины Мамойада хотын мамутууд ямааны арьс наөмөрч модон баг зүүгээд гудамжинд бүжиглэн алмайрсан жуулчдад дарсаа шахан зарж байх жишээтэй. Уул нь бол  хар хүчийг шахах уламжлалтай эдгээр баяр нь сүүлдээ зул сарын зугаалга болон хувирчээ. Тэд нүүрээ багаар хаахдаа муу ёр халдаахгүй гэдгээс болгоомжилж байгаа нь тэр аж. Хүүхдүүдийн бүрэн итгэдэг хамгийн сүүлд үлдсэн баг нь  Санта-Клаус юм. Өдгөө олон зүйл мартагдан баларчээ. Гэхдээ баг өөрийн эзнээ ердийн уйтгар, гуниг  дагалдсан ертөнцөөс үлгэрийн баяр хөөрийн ертөнцөд авчрах увидастай.

Зүүн Швейцарид шинэ жилээр залуус эмэгтэй болон хувцлаад нүүрээ модон багаар халхлан айл хэсч дайлахыг шаарддаг уламжлалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж