Хүнсний аюулгүй байдлын тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Хүнсний аюулгүй байдлын тухай хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Олон улсын туршлага ба Монголд хэрэгжүүлэх боломж, арга зам” сэдэвт олон улсын бага хурал хоёрдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү хурлыг Олон улсын санхүүгийн корпораци, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “ОУСК”-ийн Их Британи, Франц, Серби улсын хүнсний чиглэлээр ажилладаг зөвлөхүүд болон ОХУ, БНХАУ, Бүгд найрамдах Литва улсын шинжээчид, эрдэмтэн судлаачид, холбогдох албан тушаалтнууд оролцох юм байна. Харин Монголын талаас ҮАБЗ, ЭМЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ зэрэг төрийн байгууллагуудаас гадна НҮБ-ын ХХААБ, Европын холбооны төсөл, Дэлхийн банк групп зэрэг олон улсын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох ажээ.

Ард түмний эрүүл аж төрөн, амьдрах үндэс болсон эрүүл хооллолт, хүнсний аюулгүй байдлын тухай санал бодлоо солилцож, оновчтой арга замыг хэрэгжүүлэхэд энэхүү хурал ач холбогдолтой гэнэ. 

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж