
МАН-ын бүлгийн хурал үдээс хойш үргэлжилж байгаа тул ихэнх гишүүдийн өрөө түгжээтэй байв. Харин Д.Балдан-Очир гишүүн өрөөнөөсөө гарах гэж байхтай тааралдсан юм. Түүнээс бүлгийн хуралдаандээр намаас гарах талаар мэдэгдэл хийсэн эсэхийг тодруулахад “Намаас гарах тухай яриагүй. Бидний талаар тийм “бор шувуу” сонсогддог. Гэхдээ бид тийм зүйл яриагүй” гэлээ.
Д.ОЮУН