Mail.ru твиттертэй өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Mail.ru твиттертэй өрсөлдөнө

Оросын Mail. ru интернет-компани дэлхийд нэрд гарсан товч мэдээний TWITTER-тэй өрсөлдөх юм. Mail. ru Group компани Twitter-ийг сонирхож байна гэсэн мэдээлэл энэ оны зун тархсан билээ. Бичил блогийн сүлжээнд 400 сая доллар оруулахад бэлэн байна гэж компанийн эзэн Юрий Мильнер, Алишер Усманов нар мэдэгджээ. Гэвч тэд оросын Twitter гэгчийг зохиох илүү өргөн  төлөвлөгөөтэй байгаа нь тодров. Энэ нь өргөн цар хүрээтэй төлөвлөгөө билээ. Энэ онд дэлхийд Twitter сонирхогчдын тоо 157 саяад хүрсэн хийгээд Орос улсыг оролцуулан нэмэгдсээр байна. Mail. ru түүнтэй өрсөлдөж чадах уу? Сая сая хэрэглэгчтэй болохоор өрсөлдөх боломжтой байна гэж шинжээч Антон Коробков-Землянский «ОДХ» радиод мэдээлээд: «Mail ru компани Twitter-ийн талаар ийм төлөвлөгөөтэй байгаа нь ойлгомжтой. Энэ нь хэд хэдэн жилийн турш амжилттай хэрэгжиж ирсэн төсөл юм. Олон нийттэй харилцах томоохон сүлжээ тухайлбал Facebook сонирхогчид түүнд шилжиж байна. Mail. ru бол олон сая хэрэглэгчтэй Оросын томоохон интернет-компани юм. Тэр холбооны телевизийн сувагтай төстэй. Ямар ч бүтээгдэхүүн сурталчилсан ч эцэст олонд түгэнэ» гэв.

   Mail. ru «оросын Twitter» гэгчийг сурталчлахын тулд тийм их хүчин чармайлт гаргахгүй. Хоёр замаар олны сонирхолыг татаж мэднэ гэж Антон Коробков-Землянский хэлээд: «Twitter-ийг хувилаж, орос хэлтэй хүмүүст сонирхолтой болгох нь анхны зам билээ. Twitter-тэй төстэй сүлжээг бий болгож, нэмэлт үүрэгтэй болгох нь 2 дахь зам юм. Тэгвэл Mail. ru Орос улсад хэдэн арван сая хэрэглэгчтэй болно» гэв. Хүмүүс бичил блог хэрэглэж дассан учир орос маягийн Twitter-ийг хүлээж авах бололтой. Сүүлийн үед Орос улсад Twitter-ийг их сонирхох болсон. Хүмүүс товч мэдээ солилцох дуртай байна. Тухайлбал ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн бичил блогийг одоо 350 мянга гаруй хүн уншиж байна. «Оросын Twitter» гэгч ийм нэр хүндтэй болг хөтлөгчтэй болвол Орос ба ТУХН-ийн орнуудад америкийн Twitter-тэй амжилттай өрсөлдөх юм.  

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж