Улаангом хот ногоон хот болно

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Улаангом хот ногоон хот болно

Улаангом сумын ИТХ, ЗДТГ, ХТҮ-ны газрын ажилтан, албан хаагчид саяхан Шинжан Уйгарын өөртөө засах орны Үзэмч хот, Чонж аймагт 7 хоногийн хугацаатай ажиллаад иржээ. Айлчлалын гол зорилго нь  Хятадын хот тохижолт үйлчилгээний байгууллагатай очиж танилцах, орон нутгийн тохижилт бүтээн байгуулалтанд хамтарч ажиллах, дэмжлэг туслалцаа авах, хотын ногоон байгууламж хийгээд хотын өнгө үзэмжийг  хэрхэн сайжруулах талаар туршлага судлах байсан юм. Мөн “Шинжан Людиван” Байгаль  орчныг ногооруулах компанитай очиж гэрээ хэлцэл хийжээ. Уг гэрээний  гол агууллага нь Улаангом хотын бүтээн байгуулалт, тохижилт, төслийн ажилд идэвхитэй оролцож, байгаль орчны стандартын шаардлага хангасан материал, техник технологийг нэвтрүүлэн дэмжиж туслалах,гурван жилийн хугацаанд  хэрэгжих ёстой юм байна. Компанийг төлөөлж  захирал  Цо Е Чи,  Улаангом сумыг төлөөлж  Засаг дарга Л.Нарантуяа нар  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Дээрх  компани нь төрийн компани юм байна. Түүнчлэн манай сумын 2012 оны хотын тохижилт үйлчилгээний  ажилд мэргэжлийн хүмүүс урьж ажиллуулах, туслах,  цэцэрлэгжүүлэх ногооруулах ажилд хамтран туршлага солилцох, ажилтан  албан хаагчдаа солилцохоор боллоо. Цаашид  Улаангом хотын өнгө үзэмж улам сайжрах юм байна.

Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж