Дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлэгч Хятад, Энэтхэг улсын иргэд өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн адил тээврийн хэрэгсэл хэрэглээд эхэлбэл газрын тосны хэрэгцээ огцом өснө. Магадгүй газрын тосны хомсдол нүүрлэх эрсдэлтэй гэдгийг судлаачид сануулж байгаа юм. Тиймээс нөөц ихтэй баялаг болох нүүрсийг шингэрүүлэн түлш гаргаж авах технологийг эрчимтэй ашиглаж эхлэхийг дэлхий нийтээр уриалаад байгаа аж. Манайх шиг нүүрсний арвин нөөцтэй, хялбар олборлолттой оронд нүүрс шингэрүүлэх технологийг нэвтрүүлэх боломж өндөр юм. Мөн нүүрснээс шингэн түлш гаргаж авах технологи нь батлагдсан, патентлагдсан учир шууд хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай гэнэ. Нүүрсийг шингэрүүлснээр газрын тосны хямрал ба нөөцөөс үл хамааралтай болох бөгөөд нүүрсний ордуудыг түшиглэн шатахууны үйлдвэр барих боломжтой юм байна.
О.Хосцэцэг