“Нарантуул” захад шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

“Нарантуул” захад шалгалт хийлээ

Нийслэлийн онцгой байдлын газар өнөөдөр “Нарантуул” худалдааны төвийн цайны газруудад цахилгааны аюулгүй байдал, хийн түлш хэрэглэж буй болон худалдаалж буй байдалтай танилцаж, үзлэг шалгалт хийлээ. Энэ хүрээнд шаардлага хангаагүй газруудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахаар ийнхүү шалгалт хийсэн юм.

Шалгалтын үеэр цайны газруудад илэрч байсан гол дутагдал бол нэг утаснаас салаалсан олон залгуур залгасан, зориулалтын хаалт байхгүй, агааржуулалтын систем сайн ажиллахгүй зэрэг зөрчлүүд байжээ.

Мөн цайны газрууд ахуйн хэрэглээний жижиг газын зуух түгээмэл хэрэглэж байсан ба шалгалтын баг аюулгүйн ажиллагааг хангаж ажиллахыг сануулж байв.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж