Цахим тоглоомын газруудтай гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Цахим тоглоомын газруудтай гэрээ байгуулжээ

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд өөрийн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 48 интернет цахим тоглоомын газартай түншлэлийн гэрээ байгуулж эхэлжээ.

Хүүхдүүд олноор үйлчилүүлдэг  РС-тоглоомын  газруудад Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх чиглэлийн санамж сэрэмжлүүлгийг компьютерийн дэлгэцэн дээр   байрлуулсан байна.

Мөн хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд боловсруулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлд танилцуулсан байна. Улмаар ИТХ-ын  Тэргүүлэгчдийн хурлаар хэлэцүүлэн батлуулахаар төслийг шилжүүлжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж