Морфин хэтрүүлэн хэрэглэснээс амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Морфин хэтрүүлэн хэрэглэснээс амиа алджээ

Налайх дүүрэгт 26 настай Э гэгч эрэгтэй гэрийнхээ тооноос боомилж нас барсан хэрэг гарчээ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суугч 37 настай С нь байшингийн дан модноос боомилж амиа хорложээ.

Эдгээр хэрэг дээр харъяа дүүргийн цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллаж эхэлсэн байна.  Баянзүрх дүүргийн төв эмнэлгийн хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байсан тус дүүргийн  22 дугаар хороонд оршин суух 54 настай эмэгтэй М нь морфин хэтрүүлэн  хэрэглэснээс  амь насаа алдсан  байна. Талийгаач амиа хорлох зорилгоор морфин хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй гэнэ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж