“Авто экстрим” аялал хоёр сар үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

“Авто экстрим” аялал хоёр сар үргэлжилнэ

“Аялал жуучлалын үндэсний төв”, “Монголын авто машин, мотоциклын спортын холбоо”, “Хил хамгаалах ерөнхий газар”, “NTV” телевизээс зохион байгуулсан “Авто Экстрим” авто машины адал явдалт аялалын анхны гараа хилийн 0214 дүгээр ангиас эхэлжээ. Уг аялал хоёр сар гаруй хугацаанд эх орныхоо хилийн дагуу орших түүхэн дурсгалт газруудаар аялж, хилчдийн алба үйл ажиллагааг сурталчлах, залуу хойч үедээ хил хамгаалалтын  онцлогийг таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой юм. Авто спортын төрөл үүсч хөгжсөн 20 гаруй жилийн хугацаанд авто машины холын зайн болон бартаат замын тойргийн уралдаанууд амжилттай болж авто машин, мотоциклын төрөлжсөн аялалууд эрчимтэй хөгжиж ирсэн. Мөн “Чингис хааны говь” авто спортын клубыг байгуулагч, авто спортын дэд мастер Д.Батзориг энэхүү аялалд ганцаараа явж хатуужил, эр зоригийн гайхамшгийг  харуулахаар шийдсэн ба “NTV” телевизийн зураглаач Л.Отгончулуун сурвалжлахаар хамт явж байгаа юм байна. Уг аялал хоёр сар  гаруй  үргэлжлэх гэнэ.

Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж