Нийтийн тээврийн инженерүүд сургалтад сууна

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн инженерүүд сургалтад сууна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа их багтаамжийн автобуснуудын техникийн найдвартай  хэвийн ажиллагааг хангах, үйл ажиллагааны практик сургалтыг Нийтийн тээврийн газраас зохион байгуулах гэж байна.
 
Маргааш буюу энэ  сарын 7-ны өдөр “Автобус-3” нийтийн өмчит үйлчилгээний газарт болох сургалтанд  нийтийн тээврийн үйлчилгээний 24 аж ахуйн нэгж байгууллагын техникийн засвар үйлчилгээ хариуцсан инженер, техникийн ажилтнууд болон авто тээврийн хяналтын улсын байцаагч нар хамрагдах юм байна. Автобуснуудад техникийн үйлчилгээг технологийн горимын дагуу хийх, автомашины жолооны механизм, тормозны системийн гэмтлийг илрүүлж, найдвартай ажиллагааг хангах талаар ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн багш нар хичээл заах гэнэ.  Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангахад авто аж ахуйн инженер техникийн ажилтнууд, ялангуяа шалгах механикийн үүрэг хариуцлага маш чухал учраас нийслэлийн өмчит “Автобус-1” болон “Автобус-3” компаний инженерүүд практикт тулгуурлан хичээл зааж, ажлын туршлагаа харилцан солилцох аж.   

Ш.Чимэг 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж