СЕХ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

СЕХ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос өнөөдөр хэдхэн сарын дараа болох УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуулиас өмнө СЕХ нийт 80 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар болсон бөгөөд эхнээсээ хэрэгжиж эхэлсэн гэв. Өнгөрсөн онд хийсэн иргэний шинэчилсэн бүртгэлийн дагуу сонгуулийг зохион байгуулах бөгөөд энэ жил анх удаа гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд сонгуульд санал өгөхөөр юм. Харин гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байхаас гадна, тухайн иргэн өөрийн хүсэлтээр сонгууль өгөх иргэдийн бүртгэлд хүсэлтээ гаргасан байх шаардлагатай аж. Ингэснээр гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэн зөвхөн намд санал өгөхөөр хуульд тусгасан байгаа гэв.  Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн саналыг сонгууль болохоос 15 өдрийн өмнө авч, битүүмжлэх гэнэ.

Автомат машинаар санал авч тоолоход зориулж 2500 машин захиалсан байгааг СЕХ-ныхон дуулгалаа. Тэдгээр машины тавыг нь авчирсан байгаа бөгөөд тавдугаар сарын 15 гэхэд машинуудыг нийлүүлж дуугахаар Америкийн компанитай гэрээ хийгээд байгаа аж. Сонгуулийн санал авах хэсэг 1800 орчим байх бөгөөд хүн ихтэй хороонд хоёр болон түүнээс дээш машин суурилуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын дээд шүүхэд 40 гаруй асуудлыг шийдвэрлүүлээр хүргүүлсэн байна. СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Бид шүүхэд 40 гаруй санал зөрүүтэй, ялгаатай асуудлуудыг шийдвэрлүүлэхээр санал хүргүүлсэн байгаа. Тухайлбал, сонгууль явуулах цаг өмнө нь 07.00-22.00 цагийн хооронд байсан бол автомат машинаар тоолохоор цаг зөрүүтэй гарах учраас ямар байдлаар цагийг тохируулах зэрэг асуудлыг хүргүүлсэн байгаа. Харин орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулах эсэхийг УИХ шийдвэрлэнэ. Хэрэв УИХ-аас сонгуулийг зэрэг явуулах тухай шийд гаргавал бид хамтад нь зохион байгуулж ажиллах бүрэн  боломжтой" гэлээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж