Автомат машинаар санал авч тоолоход зориулж 2500 машин захиалсан байгааг СЕХ-ныхон дуулгалаа. Тэдгээр машины тавыг нь авчирсан байгаа бөгөөд тавдугаар сарын 15 гэхэд машинуудыг нийлүүлж дуугахаар Америкийн компанитай гэрээ хийгээд байгаа аж. Сонгуулийн санал авах хэсэг 1800 орчим байх бөгөөд хүн ихтэй хороонд хоёр болон түүнээс дээш машин суурилуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын дээд шүүхэд 40 гаруй асуудлыг шийдвэрлүүлээр хүргүүлсэн байна. СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Бид шүүхэд 40 гаруй санал зөрүүтэй, ялгаатай асуудлуудыг шийдвэрлүүлэхээр санал хүргүүлсэн байгаа. Тухайлбал, сонгууль явуулах цаг өмнө нь 07.00-22.00 цагийн хооронд байсан бол автомат машинаар тоолохоор цаг зөрүүтэй гарах учраас ямар байдлаар цагийг тохируулах зэрэг асуудлыг хүргүүлсэн байгаа. Харин орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулах эсэхийг УИХ шийдвэрлэнэ. Хэрэв УИХ-аас сонгуулийг зэрэг явуулах тухай шийд гаргавал бид хамтад нь зохион байгуулж ажиллах бүрэн боломжтой" гэлээ.