”Ханбогд Алтан нутаг” ТББ Оюутолгой ХХК-ийн өнгөрсөн оны шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарчээ. Тус байгууллага нь малчдын боловсруулсан цагаан идээг борлуулахдаа ашиг хонжоо харалгүй, малчдыг хамгийн өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор ханган ажилласан байна. Иймд ч “Ханбогд Алтан нутаг “ ТББ нь 2011 оны амжилтаараа “Эрдэнийн говь” шагналын эзнээр тодорчээ. Уг төрийн бус байгууллага орон нутгийн 84 малчны гар аргаар бэлтгэсэн сүү, цагаан идээгээр Оюу Толгой ХХК-ийн ажилчдыг хангахад тодорхой хувь нэмэр оруулдаг байна. 2011 онд эдгээр малчид нийт 60 орчим сая төгрөгийн борлуулалт хийж өрхийн орлогыг нэмэгдүүлсэн байна. “Оюутолгой” ХХК нь Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд зориулан 30 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд одоогоор Ханбогд сумын харьяат 880 орчим хүн Оюутолгой төсөлд ажиллаж байна.
Э.Саруул