“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын гэмтсэн реактороос 8 гаруй тонн цацраг идэвхит бодистой ус алдагдсан тухай тус станцын оператор болох «Tokyo Electric Power Со» компани мэдээлжээ. Тус компанийн мэдээлснээр, дөрөвдүгээр реакторын хоолойд механик салалт гарсны улмаас цацрагтай ус алдагдсан байна. Станцын мэргэжилтнүүд яаралтай арга хэмжээ авч гэмтлийг засчээ. Цацраг идэвхитэй ус станцаас гадагш алдагдаагүй гэж оператор компани мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлт болон цунамийн улмаас “Фүкүшима-1” станцад осол гарч зогссон билээ. Ослын улмаас цацраг идэвхит бодис алдагдаж, станцын ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн юм.
Э.Саруул