Монгол орны өнцөг булан бүрт уул уурхай, барилга, дэд бүтэцийн бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед чадварлаг боловсон хүчний асуудал чухалд тооцогдох болжээ. 2010 оны байдлаар манай улсын уул уурхайн салбарт 31900 ажилчин, барилгын салбарт 41200 ажилчид ажиллаж байгаагаас 27900 нь тусгай мэргэжлийн, 13200 нь инженер техникийн ажилчид гэсэн статистик тоон үзүүлэлт байна. Тус бүтээн байгуулалтанд гар бие оролцож буй компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж ажилчдын амь нас, эрүүл мэнд хохирсон тухай мэдээлэл саяханыг хүртэл гарсаар буй. Улс орны хөгжил, бүтээн босголтонд хувь нэмрээ оруулж буй том, жижиг компаниудын хувьд ашиг олох нь чухал ч ажилчдын аюулгүй ажиллагаа түүнээс ч илүүгээр нэн чухал юм. Ажилчдын аюулгүй байдал алдагдаж, аваар осол гарах болсон нь ажлын нөхцөлд тохирсон стандартад нийцсэн аюулгүй ажиллагааны зориулалт бүхий хувцас, хэрэгслийн нийлүүлэлт төдийлөн хангалтгүй байснаас шалтгаалах нь цөөнгүй тохиолдол аж. Харин өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн Cat, CARHARTT болон Walls зэрэг олон брэндүүд Монголд орж ирж байгаа нь их бүтээн байгуулалтад оролцож буй 80 мянган орчим залуу боловсон хүчнийг аюулгүй ажиллагааны зориулалт бүхий хувцас хэрэгсэлээр хангах боломжтой болж байгаа юм байна.
Т.Маша