
Румыны загвар өмсөгч Лоана Спангенберг гэгч бүсгүй өдөрт гурван удаа хооллож, хажуугаар нь чипс, пиццанаас татгалздаггүй боловч бэлхүүсийн тойрог нь ердөө 50 см, 38 кг жинтэй гэнэ. “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бүсгүй “Намайг ийм туранхай мөртлөө өдөрт гурван удаа хоол идэж, шоколад, чипс үргэлж иддэг гэхээр хүмүүс итгэдэггүй. Үнэн хэрэгтээ миний ходоод их жижигхэн. Нэг дор их идэхээр ходоод өвддөг” хэмээжээ. Лоана бүсгүй төрөхдөө гурав кг гаруй жинтэй төрсөн бөгөөд элсэн цаг шиг галбир нь өсвөр насанд нь тогтсон аж. Бүсгүй жин нэмэх гэж шоколад, амттан их иддэг байсан ч нэмэр болоогүй гэнэ. Румынд чинээлэг хүмүүс махлаг байдаг гэдэгт олон хүмүүс итгэдэг аж. Лоана 2006 онд нөхөрт гарснаасаа хойш өөрийнхөө энэ галбирт дасч эхэлсэн гэнэ. Бүсгүйн гэрэл зургийг цахим хуудсанд тавьсан нь олон хүний сонирхлыг татаж чаджээ. Тэр явдлын дараа нөхөр нь бүсгүйг загвар өмсөгч болохыг ятгасан байна. Гэвч бүсгүй одоо хүртэл бага зэрэг ч гэсэн жин нэмэхийг туйлаас их хүсдэг гэнэ.
Н.Энх