Энэ
оны эхний хагаст багтааж Adobe компани Creative Suite 6 багцаа
гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд хэд хэдэн мэргэжлийн програм, тэр
дотроо, Photoshop CS-д томоохон шинэчлэл хийгдэнэ. Ирээдүйн
сайжруулалтынхаа талаар Adobe хуваалцаж эхэллээ. Эхний видео
хэрэглэгчдийг програмд суулгасан RAW-боловсруулагчийн интерфэйс болон
зарим багажнуудын талаар юм.
Дараагийн
танилцуулга GPU тооцооллын өргөтгөсөн боломж болон боловсронгуй болсон
хэрэглэгчийн интерфэйс зэрэг зарчмын өөрчлөлтүүдийн тухай юм. Шинэ
Photoshop ерөнхий тооцооллуудыг видеокартанд тулгуурлан хийх боломжийг
өргөсгөж байгаа юм байна. Хир хэмжээнд вэ гэдэг нь харин одоогоор
тодорхойгүй. Доорх видео Liquify багажны үйлдлийн хурдыг зөвхөн
процессороор тооцоолдог CS5.5 хувилбартай харьцуулж байгаа юм. Ялгаа нь
асар их бөгөөд боловсруулалт бодит цагт хийгдэж байгааг харж болно. Мөн
шинэ багажинд багсны хэмжээг 1500 пикселээсдавуулж 14000-д хүргэж болох
юм.
Дараагийн
нэгэн шинэчлэл нь програмчдаас нэг их хүч шаардаагүй болов уу. Шинэ
хувилбарт файл хадгалах үйлдлийг далд горимд хийх боломжтой болжээ.
Өөрөөр хэлбэл, хэд хэдэн хавчуурга дээр ажиллаж байхдаа тухайн файлыг
хадгалах үеэрээ цаг алдалгүй өөр хавчуурга дээр ажиллаж болно гэсэн үг.
CS6-г хүлээх л үлдлээ.