Хамилтон, Николь нар эвлэрсэн үү?

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Хамилтон, Николь нар эвлэрсэн үү?

“Формула 1”-ийн нисэгч Льюс Хамилтон дуучин Николь Шерзингертэй эргэж нийлэх тухай бодож эхэлсэн гэнэ ээ. Дөрвөн сарын өмнө салсан хосууд саяхан сэтгэлээ онгойтол ярилцсан байна. Дуучин Николь гэрлэж, хүүхэдтэй болох  гэж яарч байсан нь тэдний салалтын шалтгаан болсон гэх цуу яриа дэгдэж байсан. Гэвч Зул сарын баярыг тус тусдаа тэмдэглэсэн хосууд ирээдүйгээ хамтдаа зохиох тухай бодох болсон гэнэ. Дуучин Николь өнгөрсөн долоо хоногт “The X Factor” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдсан ч Эндрю Лойд Вэбберийн “Superstar” шинэ шоуны шүүгчээр томилогджээ. 2008 онд “Формула-1”-ийн титмийн эзэн болсон Хамилтоны хувьд 2011 он ширүүн жил болсон гэнэ. Түүний хувьд өнгөрсөн он хувийн амьдрал болон спортын карьерынх нь хувьд жинхэнэ уналтын жил байсан юм. Хамилтон “Николь бид хоёр одоо ч нэг нэгэндээ хайртай. Ирээдүйд эргэж нийлэхийг хэн мэдэх билээ” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж