Малчны бүтээсэн номыг Францад хэвлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Малчны бүтээсэн номыг Францад хэвлэнэ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн малчин Ж.Осоржингийн бүтээлийг Франц улсад хэвлүүлэхээр болжээ. Францын нэгэн хэвлэлийн компанийн захирал Жан Клод Фаскэль түүнд ийм санал тавьсан. 2010 онд Франц, Монголын хооронд дипломат  харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээ УДБЭТ-т, Хоёр дахь нь Өвөрхангайн Орхоны хөндийд болжээ. Харин  2012 онд Парис хотноо хоёр улсын дипломат харилцааны ойг тэмдэглэх юм байна. Уг арга хэмжээнд таван Монгол уригдсаны дотор Ж.Осоржин, Ч.Галсан, Г.Мэнд-Оёо, Г.Аюурзана, Т.Оюунгэрэл зохиол, яруу найрагч нар  багтжээ. Түрүүний соёлын өдрүүдийн арга хэмжээний үеэр Францаас ирсэн эрдэмтэд, соёл урлагийнхан, хэвлэлийн газрын захирал хөдөөгийн малчны тэрлэсэн хэлхээс үгийг орчуулагчаараа дамжуулж сонсоод Ж.Осоржин гуайг ихэд тоож урьж байгаа юм байна. “Парист Монгол малчны дотоод сэтгэлгээг анхаарч хүндэтгэлтэй хандаж байгаад туйлаас баярлаж сууна. Эдний буянаар номтой болох нь ээ” хэмээн Ж.Осоржин гуай баярлаж суугаа гэнэ.

Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж