Ж.Гершвины уран бүтээлийг эгшиглүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Ж.Гершвины уран бүтээлийг эгшиглүүлнэ

АНУ-ын нэрт төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Жорж Гершвины уран бүтээл Улсын Филармонийн тайзнаа эгшиглэх гэж байна. Урлагийн Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаяр симфони найрал хөгжмийн удирдан Ж.Гершвины бүтээлийг тоглуулах юм. Тоглолт хоёрдугаар сарын 10-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд болно.

Классик, блюз зэрэг бүхий л төрөл жанраар бүтээл туурвисан Ж.Гершвины хөгжмийг алдарт Диснейн цувралуудаас ч сонсч болно. Украйн гаралтай Гершвинд жинхэнэ хөгжмийн зохиолч гэсэн нэр алдрыг авчирсан “Rhapsody in blue” төгөлдөр хуурын зохиолыг төгөлдөр хуурч Соёлын тэргүүний ажилтан, Б.Одгэрэл энэ үдэш тоглох юм. Мөн тоглолтод “Voice” группын дуучин Д.Отгонжаргал “Porgy and Bess” дуурийн алдарт “Summertime” ариг дуулах юм. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөг бөгөөд Улсын филармонийн кассаар худалдаалж байгааг дуулгая.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж