
Үүнийг хүний эрх төдийгүй иргэний хариуцлагын маш том хэрэг гэж хуульч М.Ичинноров үзэж байгаа аж. Хэрэг гарсан өдөр усанд цахилгаан гүйдэл үүсчихээд байгааг диспетчерт мэдэгдсэн боловч ямар нэг арга хэмжээ аваагүй байж. “Холбогдох ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж 2 хүүгийн минь амь үрэгдлээ” гэж тэдний эцэг эх хэлсэн юм.
Дашрамд дурдахад, Өмнөговь аймгийн МХГ-аас уг усан оргилуур нь барилгын стандартыг хангаагүй, цахилгаан тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглахдаа Монгол улсын Барилгын тухай хууль болон бусад дүрэм журам, аюулгүй ажиллагааг зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан байжээ. Гэтэл үүнийг үл тоомсорлон 2011 оны наймдугаар сарын нэгнээс усан оргилуурыг ажиллуулж эхэлснийг буруутгаж байгаагаа хэвлэлийн хурал зохион байгуулагчид хэлсэн юм. Мөн цаашид энэ хэрэг дээр стратегийн өмгөөлөл хийнэ гэдгээ хуульч М.Ичинноров мэдэгдлээ.
Г.Батболд
Г.Батболд