Монголын талаарх төсөөлөл юунаас үүдэв?

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Монголын талаарх төсөөлөл юунаас үүдэв?

Нүүдэлчний ахуй соёл хийгээд эртний хүчирхэг монголчуудын тухай төсөөллийг Тэр хаанаас, юунаас ургуулж буй юм бол..?

Өнөөгийн бидний хувьд ч төсөөлөл, хийсвэрлэл болтлоо холдсон жинхэнэ монгол ахуй, соёлыг тун тансаг байдлаар төсөөлж буй харийн нэгэн эрхэм… Ийм содон дүр, дүрслэл бүхий сурталчилгаа сүүлийн өдрүүдэд цэнхэр дэлгэцээр гарах боллоо. Монголын тухай мэдээлэл, мэдрэмж түүнд чухам юугаар дамжин хүрч байгаа нь тодорхойгүй ч түүний зүүд мэт төсөөлөлд яах аргагүй Монгол амилна.

Үзэгчдийн тааварлаж байгаагаар энэ нь ямарваа нэг шинэ бараа бүтээгдэхүүний сурталчилгаа байж магадгүй. Эсвэл Монголын талаар гадаад ертөнцөд цацагдаж буй сурталчилгаа ч байж болох юм.

Юутай ч үзэгчдийн анхаарал татаад байгаа гол дүрд нь шотланд залуу тогложээ. Яг шотланд гэхэд хэцүү, учир нь түүний ээж норвег, өөрөө ч Норвегт төрж өссөн аж. Гэхдээ түүний эцэг шотландын эртний сурвалжит язгууртан гэр бүлээс гаралтай гэнэ. Шинэ дүр төрх болсон шотланд залуу өдгөө Хонгконгт ажиллаж амьдардаг юм байна. Энэ удаад монголчуудтай “танилцах” болсон шалтгаан нь юу юм бол доо?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж