Жижиг, дунд үйлдвэрийн газрууд ажлаа тайлагналаа

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Жижиг, дунд үйлдвэрийн газрууд ажлаа тайлагналаа

Хөдөө
аж ахуйн салбарын удирдах ажилтны нэгдсэн зөвлөлгөөн өнөөдөр болох
билээ. Үүний бэлтгэл ажил болгож өнгөрсөн баасан, бямба гарагт нийт
аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газрууд хийсэн
ажил болон төлөвлөж буй ажлаа яамны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлд
тайлагналаа. Ингээд Хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн
газруудын дарга нарын танилцуулсан тайлангийнх нь талаар сонслоо.

Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газрын дарга П.Гомбодорж:

-Яамны
Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн хурлаар 2011 онд салбарын сайд,
аймгийн Засаг даргатай байгуулсан  үр дүнгийн гэрээний бие­лэл­тийн
асуудлаар найман хүний бүрэл­дэ­хүүнтэй ирж ажлын тайлангаа тавилаа.
Өнгөрсөн онд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтын хур буу­сан
жил боллоо. Ялангуяа тө­рөөс малчдын талаар баримтлах бод­лого, УИХ-д
тусгасан монгол ба үн­­дэс­ний хөтөлбөрийг салбарын хэм­жээнд хэрэгжиж
байгаа 12 үндэс­ний хөтөлбөр, таван биелэлтийг тайлагналаа. Мэдээж
тайлангаа 100 хувь гэж үзэхгүй байгаа. Тайланг бэлтгэж байхад тодорхой
хэмжээний бэрхшээл гардаг. Салбарын яам өнгөрсөн жилүүдийг бодвол
хөрөнгө оруулалтын хэмжээгээ ихэсгэсэн. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн
салбарын орон нутагт зохицуулах чиг үүрэг бүхий мал эмнэлэг байгуулсан
нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хөлтэй болсон гэсэн үг юм.
Ийм учраас бид хөрөнгө оруулалт хийхэд маргааш нь үр дүн гардаг. Тиймээс
малаа эрүүлжүүлэх, чанаржуулах хөнгөн болон хүнсний үйлдвэрээ
эрчимжүүлэх шинээр хоршоо байгуулах зэрэг үндсэн зургаан чиглэлээр
өнгөрсөн онд боломжийн ажилласан. Энэ утгаараа Хүнс, Хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн яамнаас Архангай аймгийн хөдөө аж ахуйн газрыг
боломжийн ажилласан байна гэж үзсэн. Харин 2012 он Засгийн газрын үйл
ажиллагаа хэрэгжүүлэх сүүлийн жил юм. Иймд ирэх зургаан сараас өмнө
хэрэгжүүлж амжаагүй ажлаа хий гэсэн үүрэг даалгавар авлаа.


Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн дарга газрын н.Мэндбилэг:

-Завхан
аймаг 2011 онд Хөдөө аж ахуйн чиглэлээр бүтээн байгуулалтын олон ажил
хийлээ.  Мал сүрэг таван төрлөөр өсөж, хадлан тэжээлээ сүүлийн гурван
жилд авч байгаагүй хэмжээгээр авлаа. Мөн малын хорогдолгүй 99.5 хувиар
онд орж 98 хувиар төлөө бойжуулсан амжилттай байна. Газар тариалангийн
чиглэлээр усалгаат тариалангийн талбай 2-3 га-гаар  нэмэгдэж нийт газар
тариалангийн талбай нэг дахин нэмэгдсэн. Мөн 2500 га-д малын тэжээл,
хүнсний ногоо, үр тарианы тариалалт хийсэн. Жижиг, дунд үйлдвэрлэлийн
чиглэлээр Засгийн газраас бонд гаргаж нэг тэрбум төгрөгийн зээлийн эрх
өгсөн. Сүүлийн гурван жилд Завхан аймгийн хэмжээнд 5.4 тэрбум төгрөгийн
зээл олгож 1037 ажлын байр бий болгосон дүн мэдээтэй байна. Үйлдвэр
үйлчилгээний тухайд шинээр гурван махны үйлдвэр барьсан. Завхан аймаг
анх удаа гурилын үйлдвэртэй болсон төдийгүй шинээр эсгийний үйлдвэр
дөрвийг барьж байгаа. “Монгол мал”  хөтөлбөрийн хүрээнд малчдын хувьд
төрөөс барих баримтлалд ноосны урамшуулал зарлаж улсын үйлдвэрийн
газруудад 1200 тонн ноос  400 орчим тонн  ноолуур тушаасан. Мөн баруун
бүсийн худалдааны төвийг байгуулж ил задгай наймаа хийдэг байсан
хүмүүсийг битүү  байртай болгосон.  Манай аймаг, сум сүргийн төвд бог
малын хээлтүүлгийн тохироо бүрэн бүрдсэн. Тэгэхээр хуц, уханы мөнгийг
нэг удаадаа шийдээд өгөхийг хүсэж байгаа юм.


Баян-Өлгий  аймгийн  Хүнс, хө­дөө аж ахуйн жижиг дунд үйлдвэ­рийн газрын дарга Б.Нургулан:

-Бид
2011 онд хийсэн ажлынхаа тайланг Хүнс, хөдөө аж ахуй,  хөнгөн
үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн зөвлөлд мал аж ахуй газар
тариалан, жижиг, дунд үйлдвэрийн асуудлаар танилцууллаа. Өнгөр­сөн жил
манай мал эмнэлэг хоёр сая 350 мянган толгой малыг халдва­р­гүйжүүлэх
арга хэмжээ авсан. Мөн зургаан төрлийн өвчнийг тандан су­далж, адууны
халдварт сахуу  болон ям өвчин байхгүйг судалсан. Дараагийн удаа дахин
судлах төлөвлөөгөөтэй байгаа. Манай аймагт хийсэн нэг том ажил малыг
бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх, Улаан­хус, Ногооннуур, Дэлүүн гэсэн гурван
сумын мал сүрэг 100 хувь хамрагдаж нийт аймгийн хувьд 560 мянган толгой
мал хамрагдсан байгаа юм. Газар тариалангийн хувьд байж болох
тариалангийн талбайгаа бүгдийг нь ашиглах ялангуяа Засгийн газраас
баримталж байгаа усалгаатай тариалангийн талбайг ашигласан. Манай аймаг
өмнөх жилүүдийг бодвол таримал тэжээл  төмс хүнсний ногооны тариалалт
болон хураалт өссөн. Аймгийнхаа нийт төмс хүнсний ногооны хэрэгцээний 85
хувийг хангадаг байсан бол одоо 97 хувийг хангаж байна. Энэ жил
өвөлжилт хүндрэхээс сэргийлэн олон ажил хийлээ. Жижиг, дунд үйлдвэрийн
хувьд 1 тэрбум 567 сая төгрөгийн зээл олгож 81 аж ахуй нэгж хамрагдан 
100 сая төгрөгийн ашиг орлого олсон амжилттай ажиллаж байна. Нийт
2009-2011 оны хугацаанд таван тэрбум төгрөгийн зээл олгогдон хүрэх ёстой
хүмүүсээ хүрсэн. Бүтээн байгуулалтын хувьд ундааны үйлдвэр, гурван
тоосгоны үйлдвэр барилаа.

Баянхонгор аймгийн хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Э.Ганзориг:

-Энэ
онд хийсэн аж­лынхаа тайланг танилцууллаа. Газар тариалан сэргэж, нийт
тариалалтын хэмжээ ахисан. Ши­нээр ажлын байр нэмэгдсэн. Мал аж ахуйн
чиглэлээр  мал таван төрлөөр өссөн. Сум хөгжүүлэх сан­гийн хөрөнгөөс бүх
сумдад хүн амын тооноос хамаарч 60 сая төгрөг өгч малчид тухайн нутгийн
онц­ло­гоосоо хамаарч олон зүйл хийсэн. Мөн “Монгол мал” хөтөлбөрийн
хү­рээнд малыг ээмэгжүүлэх, ма­лын халдварт бурцилёз өвчнөөс сэр­гийлж
аймгийнхаа бүх малыг вакцинжуулсан. Нийт үхрийн  тоо толгойг өсгөсөн
томоохон ажлуудыг хийлээ. Жижиг, дунд үйлдвэрийн хувьд маш сайн
ажилласан  гэж дүгнүүллээ.  
 

  Ж.Баттуул

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж