Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Солонгос хувилбар

“A-ha” хамтлагийн “Take on me” дуу 1980-аад оны дундуур хит болж байлаа. Харин ойрын хэдэн өдөр цахим ертөнцөд энэ дуу Хойд Солонгосын хувилбараар ихээхэн шуугиан тарьж байна. Тус улсын залуухан таван хөгжимчин энэ дууг баян хуур хөгжмөөр тогложээ өөрсдийн найруулгаар тогложээ.

Тэд ирэх долоо хоногт Норвегид болох олон улсын урлагийн наадамд энэхүү дуугаа сонирхуулна. “A-ha” хамтлаг Норвеги улсаас гаралтай тул энэ дууг зориуд сонгож авсан бололтой. Бичлэгийн энд дарж үзнэ үү.

Балчир хүүхдийн авьяасыг Солонгос хувилбараар мөн л гайхуулсан нэгэн бичлэг YouTube-д бий. Хоёр сая гаруй хүн үзэж сонирхон, өөрөөсөө хоёр дахин том гитар хөгжмийг гайхалтай тоглох хүүхдүүдийг хүн биш робот байна хэмээн сэтгэгдэл үлдээсэн тэрхүү бичлэгийг энд дарж үзэж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж