Бэкхэм улаан хуудсаар торгуулав

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Бэкхэм улаан хуудсаар торгуулав

Дэвид Бэкхем хөлбөмбөг тоглож эхэлсэн цагаасаа хойш бишгүй олон удаа улаан хуудсаар торгуулж байсан ч хөвгүүдээ хөгжөөн дэмжиж байхдаа ийм шийтгэл хүлээнэ гэж төсөөлөөгүй байлгүй. Түүнийг саяхан Лос Анжелест хөвгүүдийнхээ хөлбөмбөгийн тэмцээнийг үзэж байхад нь шүүгч улаан хуудсаар торгож, талбайгаас хөөж гаргасан байна. Шүүгч хүүд нь хэтэрхий хатуу шийтгэл оноосон гэж бодсон Дэвид Бэкхэм “Боль доо, энэ чинь долоохон настай хүүхэд шүү дээ. Тэмцээнээс хасаад байхдаа яадаг юм” гэжээ. Харин шүүгч түүнийг харснаа “Би хасч чадна аа” гээд түүнд ч бас улаан хуудас өгч, тэмцээний талбайгаас гаргажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж