Домогт панк-рок групп Swans 13 жил завсарласныхаа эцэст 2010 онд шинэ цомог гаргасан билээ. Одоо тэд харин дахин шинэ цомог бүтээх зардлаа тун өвөрмөц аргаар босгож байна. Жишээ нь, жирийн сонсогч 500 $ төлөөд өөртөө зориулсан дуу захиалж болох юм байна.
“The Seer” нэртэй шинэ цомгийг бичүүлэх санхүүжилтийн үндсэн орлого нь гараар чимэглэж, гарын үсэг зурсан, хязгаардлагдмал тоогоор гарч байгаа (1000 хувь) концертын “We Rose From Your Bed With The Sun In Our Head” давхар цомогны борлуулалт юм.
Эдгээрээс гадна дахин 8 “боломж” байна. Үүнд, 100 $ төлөөд “The Seer” цомгийн хавтсан дээрх продюсерийн жагсаалтанд багтах, 150 $-аар хамтлагийн ахлагч тусгайлан танд зориулсан зураг зурах, 175 $-аар ойрын үед болох Swans-ын тоглолтоор тайзны ард зочлох, 500 $-аар өөрийнөө тухай акустик гитартай дуу захиалах зэрэг багтаж байна.
Бүх “заалтуудаар” захиалга өгсөн хүнд Swans нэгэн “онцгой бэлэг” өгөхөө амлаж байна. FACT Magazine энэ талаар хошигнохдоо, хэт танхай нэр хүндтэй хамтлагийн гишүүдээс цагдаагийн хүүр бүхий илгээмж ч юм уу, бүр тэрнээс ч дор зүйл хүлээж болно гэж бичжээ.
Swans хамтлаг 1982 онд байгуулагдсан бөгөөд тэднийг пост панк, no wave болон нойз-рокын урсгалд хамааруулдаг юм. Нийтдээ 11 цомог гаргасан бөгөөд цаг үеийнхэндээ асар их нөлөө үзүүлсэн билээ. 1997 онд бутарсан хамтлаг 2010 онд эргэж нэгдсэн юм. Хамтлагийн ахлагч Майкл Жира (Michael Gira) саунд-продюсер, авангард зохиолч гэдгээрээ мөн алдаршсан байна.
Эх сурвалж: FACT Magazine