“Хера холдинг” харилцагчдадаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

“Хера холдинг” харилцагчдадаа хүндэтгэл үзүүллээ

“Partner to success” /Амжилтын түнш/ уриатай, үндэсний томоохон компани “Хера холдинг”  нь жил бүрийн нэгдүгээр сарын сүүлээр болон хоёрдугаар сарын эхээр өөрийн харилцагчдынхаа дунд VIP хүлээн авалт зохион байгуулж, хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай.  Тус компанийн хувьд  жил бүр болдог хамгийн том арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм.
Хоёрдугаар сарын 3-ны үдэш "Маршал" хотхоны “Marshall Luxury”-д болсон хүндэтгэлийн нэгдсэн цэнгүүнд төр засгийн өндөр албан тушаалтнуудаас гадна  уул уурхайн салбарын томоохон  компаниудын төлөөлөл, мэргэжлийн холбоод, боловсролын байгууллагынхан,  урлаг соёлын одууд  зэрэг    800 гаруй  “алтан харилцагч” хүрэлцэн ирсэн байв.
Мөн БНСУ-ын  “Hyundai heavy industries” корпорацийн Борлуулалтын дараахь үйлчилгээний албаны Ерөнхий менежер болон   Австрийн  нэр хүндтэй “Rubble Master” компанийн Бүс хариуцсан худалдааны менежер  нарын  гадаадын бизнесийн томоохон төлөөллүүд ч энэ арга хэмжээнд уригдаж, өөрсдийн мэндчилгээгээ дэвшүүллээ.     
 “Хера экуйпмент” болон “Hyundai heavy industries”  компаниуд хамтран жил бүр “Шилдэг”-үүдээ  тодруулан өргөмжилдөг уламжлалтай. Энэ удаад  “Топ таван харилцагч”-ийг зарлах хүндтэй үүргийг “Хера экуйпмент” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батхуяг хүлээсэн юм.
Тэрээр “Шилдэг харилцагчид маань “Hyundai heavy industries” группын үйлдвэрийн үйл ажиллагаа болон БНСУ-ын ёс заншлыг сонирхоно. Бид цаашдаа 20-иос илүү хүнийг энэхүү VIP аялалд оролцуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ удаад таван хамтрагчаа урихаар шийдсэн. Мөн урихаас аргагүй топ харилцагч бол Макс группын  “Марко Поло” компани. Тиймээс зургаа дахь шилдэг харилцагаараа “Марко Поло”-г тодруулж байна.  Манай хамт олон шинэхэн байгуулагдсан, амжилтад хүрч яваа харилцагч нараа урамшуулж байгаа юм”  гэлээ. Ийнхүү БНСУ-д VIP аялал хийх эрхийг “Арц суварга”, “Мандал Алтай”, “Транс Говь”, “Сүрлэг Хангайн зам”, “Сэтгэшгүй транс”, “Марко Поло” компанийн төлөөллүүд хүндэтгэлтэйгээр гардан авсан юм.
Хүндэтгэлийн арга хэмжээний бас нэгэн сонирхолтой хэсэг нь  “Хера холдинг”-ийн  таван охин компанийн тус бүрийн нэрэмжит нэг сая төгрөгийн азын сугалаа байв.    
Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг “Шилдэг ТОП-100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтад 2005 оноос хойш тогтмол шалгарч ирсэн,  “Хера холдинг”  нь “Хера инвестмент”, “Хера экуйпмент, “Хера  фүүдс”, “Хера констракшн, ““Ремикон”,  “Белый медведь”, “Ар зам”, “Блью баз” ,” Хера майнинг сервис”, “Ар зам”,  зэрэг  охин компаниудтай. Эдгээр  компани  өөр өөрсдийн онцлог чиглэлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж, Монголын бизнесийн зах зээлд  хэдийнэ байр сууриа олжээ.  

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж