
Абель Феррарагийн “Ле Монд” сонинд өгсөн ярилцлагаар бол экс тэргүүний эхнэрийн дүрийг Изабель Аджани бүтээх юм. Киноны зураг авалтыг Нью-Йорк, Парис, Вашингтон хотуудад авах гэнэ. Киноны зохиол хэдийнэ бэлэн болсон бөгөөд сүүлийн хэдэн сар энэ тухай таамаг яриа хэвлэлүүдээр гарсан ч найруулагч нь үгүйсгэсээр байсан билээ. Харин энэ удаа тэрбээр албан ёсоор хүлээн зөвшөөрч гол дүрийн жүжигчнээ хүртэл зарлав.