Ж.Бизэгийн алдарт “Кармен” дуурийг ирэх бямба гаригт буюу энэ сарын 11-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглох гэж байна. Энэ удаагийн “Кармен” дуурьд театрын гоцлол дуучин Р.Доржхорол дуулах гэнэ. Тэрбээр өмнө нь хүүхдэд зориулсан “Кармен” дуурьд тоглож байсан юм. Р.Доржхорол дуучин нь Ж.Вердийн “Аида” дуурийн Амнерист тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээг авсан, театрын шилдэг меццо сопрано юм.
Ж.Бизэгийн “Кармен” дуурийг ан 1984 оны дөрөвдүгээр сарын 5-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглож байжээ. Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү дуурьд Кармен бүсгүйн тухай өгүүлдэг аж. Кармен бол эрчүүдийн солиоруулах шахдаг, үзэсгэлэнтэй, зальтай, эрч хүчтэй бүсгүй. Энэнхүү цыган бүсгүйн дүрийг дуучин Р.Доржхорол хэрхэн амилуулахыг ирэх бямба гаригт ирж үзээрэй.
М.Дөл