“Цус сорогч” инээдээ барьж дийлээгүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

“Цус сорогч” инээдээ барьж дийлээгүй гэнэ

“Twilight: Breaking Dawn” киноны хамгийн аймшигтай үзэгдэлд тоглохдоо жүжигчид инээдээ барьж дийлэхгүй байсан гэнэ. Цус сорогч Эдвард Каллен Беллагийн амийг аврахын тулд цусыг нь сорохоос өөр аргагүй болж буй хэсгийн зургийг олон удаа авчээ. Учир нь гол дүрийн жүжигчинд хуурамч цус инээдтэй санагдсан бололтой. Беллагийн цусыг сорж амьдрал бэлэглэж буй үзэгдэл шиг инээдтэй хэсгүүд зураг авалтын үед олон байсан талаар хүн чонын дүрд тоглосон Жэкоб Блайк ярьжээ. “Twilight: Breaking Dawn” хоёрдугаар анги энэ сарын 10-наас DVD –ээр худалдаанд гарч эхлэх юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж