Асгатад сургуулийн байр ашиглалтанд ороогүй байна

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Асгатад сургуулийн байр ашиглалтанд ороогүй байна

АСГАТ СУМЫН СУРГУУЛИЙН БАЙР ХЭЗЭЭ АШИГЛАЛТАНД ОРОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Асгат суманд 320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлээд 3 жил өнгөрч байгаа ч өнөөг хүртэл дуусаагүй, ердөө 60 хувьтай байгаа аж. Тендерийг БСШУЯ-аас зарласан бөгөөд гүйцэтгэгч нь “Мон инж Бар” хэмээх Улаанбаатар хотын харъяалалтай компани байна. Ер нь аливаа төсөл тендерийг яамнаас зарлахдаа орон нутгийн удирдлагатай холбоотой байж мөн гүйцэтгэгч компанийг орон нутгаас шалгаруулан сонгож байх шаардлагатай гэдгийг дээрх жишээ харуулж байгаа юм. Энэ нь эргээд ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хариуцлага тооцоход дөхөм болно гэдгийг  нутгийн иргэд хэлж байлаа.

Эх сурвалж: www.munkhchuluun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж