Х.Баттулга Хан Хэнтийд дөрөө мултлав

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Х.Баттулга Хан Хэнтийд дөрөө мултлав

Цагаан морин жилийн хувьсгалаар ардчи­лагчид, тэр дундаа Монголын Ардчилсан холбооныхон “Иргэн баян бол улс баян” гэдэг уриа дэвшүүлж байсан. Гэвч 90 настай егзөр намын сүүлийн 20 шахам жил төрийн эрхэнд байгаа учир энэ байдал өөрчлөгдсөнгүй гэдгийг ард түмэн сануулсаар. Өөрөөр хэлбэл, ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн ч гэсэн төрийн бүх байгууллага, аппарат нь тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ын гишүүд, дэмжигчид, тэдний гар хөл болсон хүмүүсээр хуяглагдсан болохоор ардчиллын үнэт зүйл алдагдаж байгааг Хан Хэнтийчүүд хэлж байна. Тиймээс ч тэд  МоАХ-ны дарга Х.Баттулгыг нутагтаа урьж, үзэл бодлоо илэрхийлж, санаа бодлоо төрийн эрх мэдэлтнүүдэд хүргүүлэхээр дайсан юм.

Хэнтийнхэн бухимдалтай байна. Тэнд ядуурал, архи­далт газар авчээ. Ирэх жил тус аймаг 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй. Гэтэл 90 жилийн настай энэ аймгаас хөг­жил үнэртэхгүй байгааг нут­гийн зон олон шүүмжлэв. Наанадаж гэрэл гэгээтэй ур­лагийн ганц байгууллага айм­гийн дуу бүжгийн чуулгын барилга нь ороод очиход өөдөөс хүйт дааж, чийг ханхална. Бүрэн бүтэн суудал ч цөөн. Харин засвар, арчилгаа нэхсэн тус барилгын хажууд аймгийн За­саг дарга Ч.Эрдэнэ­баатарын тансаг хаус сүндэрлэнэ. Энэ мэт тэгш бус байдлыг иргэд сонгох эрхээрээ арилгаж чадна гэдгийг УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Бат­тулга Хэнтийнхэнд ойлгуу­лж мэдээлэл хүргэхийг зорьсон юм. Тэрээр “Та нарын бухимдах нь зөв. Өнөөдөр Монгол Улсад ядуурлын төвшин нэмэгдэж 40 хувьд хүрчихлээ. Нэг үгээр хэлбэл, 10 хүн тутмын дөрөв нь ядуу байна гэсэн үг. Манай улс маш баян. Бид 1990 онд “Иргэн баян бол улс баян” гэсэн уриа дэвшүүлж байсан. Өнөөдөр “Иргэн ядуу улс баян” болчихоод байна. Манай улс шиг баян орон алга. Гэтэл газрын баялаггүй хэрнээ хангалуун сайхан амьдарч байгаа орон олон бий. АН Хамтарсан засгаас гарсан нь ч энэ л байдалтай холбоотой. Ард түмнийхээ төлөө, улс орноо хөгжүүлэхээр бид санаачлан УИХ-аар 2010 оны зургадугаар сарын 24-нд хөгжлийн программ батлуулсан. Харамсалтай нь, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгийг шийдэж өгсөнгүй. Энэ нь мэдээж, сонгууль дөхсөн үед АН-ын нэр хүнд өсчих гээд байгаа учраас л үүнийг ийнхүү гацааж байна гэж үзээд манай нам засгаас гарахаар шийдсэн.

Уг нь, Монгол Улсын толгой зөв ажиллаж чадвал 2.7 сая хүнийг алга эргүүлэхийн хооронд л сайхан амьдралтай болгож чадна. Тийм боломж бий. Гэвч төрийн эрхэнд байгаа хүмүүс үүнийг хүсэхгүй байна. Ир­гэдийг ядуу байлгаж, сонгууль болохоор хэдэн төгрөгөөр саналаа худалддаг хэвээр байлгахыг хүс­дэг болж. Тиймээс амьдралаа сайхан болгохын тулд толгойноосоо эхэлж цэвэрлэх хэрэгтэй. Тол­гойгоо шударга сайн байл­гахын тулд хан Хэн­тий­н, иргэдийн зөв сонголт чухал юм” хэмээн онцолсон. Хэнтий аймгийн МоАХ саяхан хурлаа хийж удирдлагаа өөрчилжээ. Тиймээс цаашид төв байгууллагатайгаа хамтран ажиллана гэдгээ тус аймгийн МоАХ-ны дарга н.Өлзийдоо иргэддээ амласан. Мөн аймгийн Ардчилсан намын дарга Б.Гарамгайбаатар ч хамтарна гэдгээ өгүүлсэн. Ийн МоАХ-ны дарга Х.Баттулгын Хэнтий аймгийн иргэдтэй хийсэн уулзалт ха­луун дотноор үргэлжилж, тан­химд цугларсан иргэд сонирх­сон асуултдаа хариулт авлаа.

Тухайлбал, Хэнтий аймгийн нэгдүгээр 11 жилийн багш н.Эрдэнэцогт “Манай аймагт үзэл бодлын зөрчил­дөөн, тэр дундаа намаар талц­­сан, ялгаварлан гадуурх­сан явдал их байна. Бүр дээд мэргэжилтнүүдийн дээрэмчид төрийн албаны толгойд гарчихсан. Ардчилсан намын дэмжигчид энд бизнес хийж болохгүй гэдгээс эхлээд олон асуудал үүсдэг. Хэнтийчүүд бид таны гаргасан Архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгчдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх санаачилгыг маш сайн дэмжинэ. Өнөөдөр болохгүй бүтэхгүй юм болгон архинаас үүдэлтэй” гэв. Түүнчлэн уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь одоогийн төр засаг энэ янзаараа байвал тэмцэл гарахад хүрээд буйг хэлж байлаа. Харин үүнийг хариуг УИХ-ын гишүүн Х.Бат­тулга өгөхдөө “Тэмцэл гарах гээд байна гэдгийг ми­ний очсон газар болгонд ярьж байна. Гэхдээ тэмцэл гаргаж олон хүнээ хохироож болохгүй. Тэм­цэл хоёр янз байна. Нэг­дүгээрт, тэмцэл бослого байж бол­­но. Хоёрдугаарт, сон­гууль. Миний хувьд бослого тэмц­лийг дэмжихгүй байна. Харин бид сонгуулиар тэмц­лээ хийж болно. Тэгэхийн тулд зөв сонголт хийх ёстой” гэв.

Энэ мэтчилэн олон хүн үзэл бодлоо илэрхийлж, со­нирх­сон асуултдаа хариулт авсны зэрэгцээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаа­чил­сан “Шинэ сум” төслийг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаард­лагатай гэж байлаа. Түүнчлэн тус аймгийн залуус, “Ир­гэдэд сар бүр 21000 төгрөг тараах бус бодитой ажлын байр бий болгож өгөөч. Өнөө­дөр залуучуудад халамж биш аж­лын байр үгүйлэгдэж бай­на” гэдгийг дахин дахин онцолсон.  Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтийчүүд УИХ-ын ги­шүүн, МоАХ-ны дарга Х.Бат­­тулгатайн ийн ярилцаж, баян чинээлэг, эрх тэгш, сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэх болно гэдгээ илэрхийлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж