Монгол хөвгүүдийн адал явдал

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Монгол хөвгүүдийн адал явдал

“Guardian” сонинд нэгэн номын тухай өгүүлжээ. Нэр нь “Үл мартагдах хүрэм”. Зохиолч нь Фрэнк Котрелл Боис. Оны шилдэг ном шалгаруулах “Коста” шагналд 2011 онд аман хүзүүдсэн ном. Онцлог нь гэвэл гол баатрууд нь монгол хөвгүүд.

Ах, дүү хоёр Монголоос ээжтэйгээ хамт Англид иржээ. Том хүрэм өмссөн тэд бусдаас содон харагдана. Чингис өөрийн дүү Нэргүйг байнга хамгаална. Тэд ээжийнхээ хамт мөнхийн айдастай амьдарна. Чөтгөрүүд ирж дүүг нь хулгайлах гээд байгаа гэж Чингис тайлбарлах аж. Жулиа охин тэдэнтэй нэг ангид сурдаг бөгөөд ах дүү хоёртой сайн найзууд болжээ. Гэнэт Чингис, Нэргүй хоёр алга болов. Жулиа томоо болсон хойноо сургуулийнхаа хаягдаж, гээгдсэн эд зүйлс хадгалдаг хайрцганд хөвгүүдийн нэгнийх нь хүрэм байхыг олж харна. Тэд яагаад айдаг байсныг, яагаад алга болсныг охин сая л ойлгоно. Гэхдээ ном аз жаргалтай төгсөнө.

“Энэ номыг 8-12 настай, өөр бусад хүүхдүүдийн амьдралын тухай олж мэдэх хүсэлтэй бүх хүүхдийг уншаасай гэж хүсэж байна. “Үл мартагдах хүрэм” бол уншихад энгийн хэрнээ сэтгэл уяртал сайхан бичсэн ном” хэмээн “Guardian”-д өгүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж