Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг Япон, Швейцарь, Канадад сонирхох болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг Япон, Швейцарь, Канадад сонирхох болжээ

Сарлагийн хөөвөрт гүн боловсруулалт хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойш удаагүй байгаа ч нийтийн хэмжээнд танигдаж эхэлжээ. Сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг ОХУ, Казакстанд зах зээлээ хэдийнэ таниулсан бол Япон, Швейцарь, Канадад сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг сонирхож эхэлжээ. Сарлагийн хөөвөр нь ноолууран бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц хэмжээний чанар үр ашигтайг гадаадын эрдэмтэд өгүүлж байна. Сарлагийн хөөврийн хамгийн давуу тал нь дулааныг маш сайн хадгалдагт оршдог ажээ.Урьд нь огт ашиглаж заншаагүй сарлагийн хөөврийг ашиглаж эхэлсэнд Архангай аймгийн малчид ихээхэн баяртай байгаа ажээ.  Одоогийн байдлаар Улаанбаатар хотод “Анкел”, Эрдэнэт хотод “Натурал альф” үйлдвэрүүд сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж