
УИХ-ын сонгуульд бэлтгэх ажлаа СЕХ эхлэн өнгөрсөн сарын сүүлээр болсон хуралдаанаараа Нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох тухай тогтоол гаргасан юм. Уг тогтоолын хавсралтаар Монгол Улсын Их Хурлын сонгуулиар тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож нэг нам, эвслээс тухайн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 9063,7 сая төгрөгөөр тогтоосон юм.
Д.ОЮУН