Чуулган завсарлах хугацааг хойшлуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Чуулган завсарлах хугацааг хойшлуулж магадгүй

УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 10-нд завсарлуулахаар товлоод байгаа юм. Харин Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс шалтгаалан дараагийн долоо хоног буюу энэ сарын 15 хүртэл чуулганы завсарлагыг хойшлуулж магадгүй байна.  АН, МАН-ын бүлгийн гишүүдээс тус тусдаа хоёр хуулийн санаачлаад байгаа юм. АН-ын бүлгийнхэн УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулах, МАН-ын бүлгийнхэн тусад нь явуулахаар хуулийн төсөл санаачилжээ. Харин түрүүлж боловсруулсан АН-ын бүлгийн З.Энхболд нарын гишүүдийн хуулийн төслийг Засгийн газар санал өгөлгүй “дарсан” бол түүний дараа санаачилсан Д.Лүндээжанцан нарын МАН-ын бүлгийн гишүүдийн төслийг “ногоон гэрэл”-ээр УИХ-д өргөн бариулаад байна.

АН-ын бүлгийнхэн хоёр төслийг зэрэг хэлэлцэх ёстой хэмээн үзэж буй. Үүнээс шалтгаалж чуулганы завсарлах хугацаа бага зэрэг хойшилж магадгүй байгаа талаар сонсогдож байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж