Шатахууны үнэ буулгах талаар тогтоол гаргаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ буулгах талаар тогтоол гаргаагүй гэв

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас нефтийн бүтээгдэхүүнийг хуучин үнэ рүү нь буулгах тогтоолыг гаргасан талаар зарим хэвлэлүүд бичиж буй. Түүнчлэн энэ сарын 8-н гэхэд нефтийн үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын үнээр борлуулагдаж эхэлнэ гэх мэдээлэл ч бий. Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодруулахад “Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулах тогтоолыг ямар ч тохиолдолд гаргах боломжгүй. Одоогийн байдлаар нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр нэмсэн үнэ ханшаас 70 төгрөгөөр буураад байгаа” гэсэн хариулт өгсөн юм.

Валютын ханш өссөн гэдэг үндэслэлээр өнгөрсөн сарын 6-нд нефть импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг литр тутамд нь 260 төгрөгөөр өсгөсөн. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон бусад байгууллагууд дээрх газруудад шалгалт хийгээд “Нефть импортлогч компаниуд нь үгсэн хуйвалдаж, бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр нэмсэн болох нь тогтоогдлоо” гэж мэдэгдсэн билээ. Түүгээр ч барахгүй нефть импортлогчдод 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж