“Хөдөө аж ахуй-хоршоолол” сэдвээр хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

“Хөдөө аж ахуй-хоршоолол” сэдвээр хуралдана

ХХААХҮЯ орон даяар жижиг дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготойгоор салбар хуралдаануудыг хийж байгаа билээ. Энэ хүрээнд тус яам “Хөдөө аж ахуй, хоршоолол /газар тариалан, мал аж ахуй, хоршоолол/ сэдвээр салбар хуралдааныг маргааш Тусгаар тогтнолын  ордны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, мал аж ахуйн талар төрөөс баримтлах бодлого, гаалийн бодлого, татвар, үйлчилгээ, мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоо, ажлын хэрэгцээ, гадаад худалдааны хөнгөлөлт зэрэг асуудлуудаар холбогдох албаны мэргэжилтэн, удирдлагууд илтгэл хэлэцүүлж, хуралдах ажээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж