Ерөнхийлөгч Говьсүмбэр аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Говьсүмбэр аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрдугаар сарын 4-нд үдээс хойш орон нутаг дахь ажлаа Говьсүмбэр аймагт үргэлжлүүлэв. Энд хүрэлцэн ирмэгц аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Аймагт анхан болон давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаа явуулж байна. Мэдээлэл лавлагааны албатай. Энэ албаны ажилтан бол үйлчлүүлэгчийн хөтөч гэсэн үг. Үйлчлүүлэгчдийг шаардлагатай мэдээллээр хангана. Жишээ нь, нэхэмжлэл бичнэ гэвэл манайд загварууд бэлэн байдаг. Түүнээс аль тохирохыг нь өгөөд үйлчлүүлэгч нэр овгоо, мэдээлэлтэйгээ бөглөж бичээд л болно. Гурван төрлийн нотлох баримтын загвар байдаг. Ямар төрлийн маргаан байна түүндээ тохирсон загварыг нь сонгоод нотлох баримтуудаа бас бөглөж бүрдүүлдэг.

Мэдээлэл лавлагааны ажилтан шүүх хурлын дараа үйлчлүүлэгчдээс хэргийг хэр шуурхай, шударга шийдвэрлэсэн, шүүгчийн зан харилцаа ямар байсан талаар саналыг нь асууж бичээд мэдээллийн самбарт түүнийгээ тавьдаг. Манай шүүх харьцангуй ачаалал багатай. Тиймээс  бас хэн гэдэг шүүгч ямар хэрэг хэзээ хүлээн авч, хэд хоногийн дотор шийдвэрлэсэн талаар мэдээлэл тавьдаг. Цахим хуудас дэрээ ч тавьдаг. Хэргийг заавал хуулийн хугацаанд гэж хүлээлгэлгүй хурдан шуурхай шийдвэрлэхийг эрмэлздэг. Нийт хэргийн 85-90 хувийг 30 хоногийн дотор бид шийдвэрлэдэг. Эвлэрүүлэн зуучлах хэлбэрээр иргэний хэргийн 91-95 хувийг шийдвэрлэж байна. Цахим хуудас дээр шүүхийн шийдвэрээс гадна оролцогчдын эрх үүргийг бичин байрлуулж, дэлгэцээр гүйлгэн үзүүлдэг гэж аймгийн ерөнхий шүүгч Г.Лхагвамаа танилцууллаа.

Ерөнхийлөгч хүүхдийн өрөөтэй эсэхийг лавлахад “Дэлхийн зөн” байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж ирэх зургадугаар сард нээнэ гэж хариулав.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж