Засаг дарга иргэдээ урамшуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Засаг дарга иргэдээ урамшуулжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга төв суурин газрын гудамж талбайн нийтийн ногоон байгууламж, хөдөөгийн булаг шанд ,бэлчээр, тариалангийн талбайд идэвх санаачилга гарган, хувийн хөрөнгөөр мод, бут суулган үржүүлж байгаа иргэдийг тус бүрт нь 100-200 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулжээ. Хархорин сумын иргэн А.Пүрэвнамбар, Ц.Банди, Тарагт сумын иргэн Н.Оюунгэрэл, Баян-Өндөр сумын иргэн Ю.Жамъянхорол, Арвайхээр сумын иргэн Н.Нямсүрэн , Т.Гөлгөө нар жилдээ 1000-2000 ширхэг мод тарьж, байгаль орчныг нөхөн сэргээх ажилд бусдыгаа тэргүүлэн оролцсон байна.

Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж