
Мөн УИХ-ын гишүүн Я.Батсуурь нараас болон УИХ-ын Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Иргэний цахим үнэмлэхийн олголтын ажлын явц байдал зэрэг асуудлыг АН-ын бүлгийн хурлаар хэлэлцэхээр болжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх аж.
Д.ОЮУН