БНАСАУ нисгэгчгүй дайрагч онгоц боловсруулах ажилдаа орлоо гэж өнөөдөр өмнөд солонгосын Йонхап агентлаг уламжиллаа. Ойрхи Дорнодын аль нэг улсаас худалдаж авсан америкийн нийсгэгчгүй онгоцны суурин дээр түүнийг боловсруулж байгаа юм байна. Саяхан Хойд Солонгос улс Ойрхи Дорнодын нэг улсаас MQB107D “Streakers” америкийн үйлдвэрийн нисгэгчгүй хэд хэдэн онгоц худалдаж авсан мэдээ байна.Энэ улс нь Сири улс байх магадлалтай гэж энэ агентлагт цэргийн эх сурвалжаас мэдээлсэн байна. Хэрвээ Хойд солонгос улс ийм нисгэгчгүй дайрагч онгоц амжилттай бүтээж чадвал Шар тэнгис дэх хил залгаа арлууд дээр байрлаж байгаа Өмнөд Солонгосын цэрэгт цохилт өгөхийн тулд солонгос хоородын хил орчимд эдгээр онгоцуудыг байрлуулах болно.
http://mongolian.ruvr.ru/